Цахилгаан угсралт · засвар · туршилт

Таны эрчим хүчийг найдвартай холбоно

Нийслэл Хөшиг ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станц, эрчим хүчний эх үүсвэрийг барих, угсрах, засварлах, туршилт тохируулга хийх, холбоо дохиолол, BMS-ийн угсралтын чиглэлээр мэргэшсэн инженерийн компани юм.

0.4–15 кВШугам, дэд станцын угсралт, засвар
0.1–5 МВтЭрчим хүчний эх үүсвэр барих, угсрах
Нарны станцСэргээгдэх эрчим хүчний шийдэл
Холбоо · BMSХолбоо дохиолол, барилгын автомат удирдлага

Бидний тухай

Нийслэл Хөшиг ХХК нь эрчим хүчний салбарт зураг төслөөс эхлээд угсралт, туршилт тохируулга, хүчдэлд залгах хүртэлх бүх шатны ажлыг иж бүрэн гүйцэтгэдэг.

Бид 0.4–15 кВ-ын агаарын болон кабель шугам, КТП, КТПН дэд өртөө, 0.1–5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийг хангагч байгууллагын техникийн нөхцөл, Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрмийн дагуу угсарч хүлээлгэн өгдөг.

Барилга, үйлдвэр, орон сууц, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд цахилгааны найдвартай, аюулгүй, хэмнэлттэй шийдлийг хүргэх нь бидний зорилго.

Иж бүрэн гүйцэтгэл

Техникийн нөхцөл, зураг төслийн зөвшилцлөөс эхлээд холболтын акт хүртэл нэг дороос.

Стандарт, аюулгүй байдал

Ажлыг АА-ны дүрэм, ТАД-ын дагуу, хангагч байгууллагын хяналтан дор гүйцэтгэнэ.

Туршилт тохируулга

Реле хамгаалалт, тоолуур, трансформаторын туршилт, тохируулгыг баталгаажсан багажаар хийнэ.

Үйлчилгээ

Угсралт, засвар, туршилт тохируулга болон дагалдах бүх ажил, үйлчилгээ.

Шугам, дэд станц

0.4–15 кВ
  • Агаарын болон кабель шугамын угсралт
  • КТП, КТПН дэд өртөө суурилуулах
  • Шугам, дэд станцын засвар
  • Туршилт тохируулга, хүчдэлд залгах

Эрчим хүчний эх үүсвэр

0.1–5 МВт
  • Эх үүсвэр барих, угсрах
  • Засвар, техник үйлчилгээ
  • Туршилт тохируулга
  • Дагалдах ажил, үйлчилгээ

Генераторын түрээс

Түр болон нөөц тэжээл
  • Дизель генератор түрээслэх
  • Хүргэлт, суурилуулалт, холболт
  • Барилга, арга хэмжээ, яаралтай нөөц тэжээл
  • Ажиллагааны үйлчилгээ, засвар

Сэргээгдэх эрчим хүч

Нарны эрчим хүч
  • Нарны цахилгаан станц барих, угсрах
  • Нарны хавтан, инвертер суурилуулах
  • Сүлжээнд холбох болон бие даасан систем
  • Засвар, туршилт тохируулга

Холбоо дохиолол

Сул гүйдлийн систем
  • Галын дохиоллын систем
  • Зарлан мэдээлэх систем
  • Нэвтрэх хяналтын систем
  • Сүлжээ, холбооны дэд бүтэц
  • Дотуур холбоо сүлжээ
  • Теле хяналтын систем

Барилгын автомат удирдлага

BMS
  • Халаалт, агааржуулалтын (HVAC) удирдлага
  • Гэрэлтүүлэг, цахилгааны хяналт
  • Эрчим хүчний хэрэглээний мониторинг
  • Программчлал, тохируулга

Зөвлөх үйлчилгээ

Мэргэжлийн зөвлөгөө
  • Үйлдвэрийн барилга менежмент
  • Сүлжээ холбоо дэд бүтэц
  • Биеийн бүрэн аюулгүй байдал
  • Цахилгаан эрчим хүч
  • Оффис болон барилгын автоматжуулалт

Ажлын явц

Захиалгаас хүлээлгэн өгөх хүртэл ил тод, тодорхой шатаар.

Судалгаа, санал

Объектыг үзэж, техникийн нөхцөлтэй танилцан үнийн санал гаргана.

Зөвшилцөл

Зураг төслийг хангагч байгууллагаар хянуулж зөвшилцөнө.

Угсралт

Батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн багаар угсарна.

Туршилт, хүлээлгэх

Туршилт тохируулга хийж, холболтын акт баримтыг бүрдүүлнэ.

Хийсэн ажлууд

Манай баг угсарч, хүлээлгэн өгсөн объектуудаас.

Манай багт нэгдээрэй

Эрчим хүчний салбарт карьераа хөгжүүлэхийг хүсвэл бид таныг хүлээж байна. Анкет, CV-гээ имэйлээр илгээнэ үү.

CV илгээх
  • Цахилгаан угсралтын инженер
  • Реле хамгаалалт, тохируулгын инженер
  • Цахилгаанчин, монтёр

Холбоо барих

Төслийнхөө талаар бидэнтэй холбогдоорой. Үнийн саналыг шуурхай гаргаж өгнө.